Завгүй байх сайхан шүү!
Санаандгүй байж байгаад нэг ажилд орчихлоо. Хувийн дээд сургуульд багшаар орсон. Програмчлалын хэл, Физик заана. Ерөнхийдөө хичээл заагаагүй 2 жил болсон байсан. Өчигдөр л жоохон бэлдээд өнөөдөр өглөө шууд заасан чинь бага зэрэг сандарсан. Гэхдээ оюутнууд үнэхээр хэцүү байнаав жилийн төлбөр нь 300$ гэсэн. 120 кредит цуглуулна гэж байгаа. нэг ангидаа 16 хүүхэдтэй гэж байгаа яг хичээлд явдаг нь 4 хүүхэд гээд боддоо. Энэ арай хэтэрч байгаа биз дээ. Хичээл орох далимаараа сануулга маягаар хэдэн юм хэллээ. Ойлгож байгаа царайлж байгаа ч гэсэн нэг л сонин... Ирээдүйн боловсон хүчингүүд маань ийм байна гэхээр Монгол маань яаж хөгжих юм бэ! Баахан дээд боловсролын диплом барисан баарны зөөгч, үйлчлэгч, худалдагч гарч эрчүүд нь архи ууж эмэгтэйчүүд нь баян залуу мөрөөдөж аль эсвэл биеэ үнэлэгчид -г бэлдээд ч байх шиг. Яанаа хаанаас нь эхэлж заадаг юм билээ гэж бодож бага зэрэг эмээгээд очсон чинь Юугаа ч мэдэхгүй Юунд ч сонирхолгүй Юмар ч хүсэл мөрөөдөл зорилгогүй хүүхдүүд дээр очдог байна ш дээ.
----Миний хувьд яахав хичээлийг ороод л хэдэн төгрөг аваад яваад байж болох ч Тэд нарыг үнэхээр өрөвдсөн.
Би нээрээ сайхан завгүй болж байнаа. Өглөө 8,30-с 11,30 хүртэл хичээл заана дараа нь 12-с 21,00 хүртэл үндсэн ажилтай. Гэртээ 10 гээд очно. Очоод 2 Таня - гаа үзнэ. хэ хэ. Хагас бүтэн сайнд нэг оюутны дипломний удирдах багш болчихсон байдаг. Манайд ордог байсан багш гуйгаад байхаар нь зөвшөөрчихсөн. Би гэхдээ өөрөө ч диплом бичиж үзээгүй хүн шүү дээ. Яахийн байгаан бүү мэд... хэ хэ

Сэтгэгдэл:
Хүсээгүй мэргэжлээрээ суралцаж, хүссэн мэргэжлээрээ мэргэшиж амьдардаг болчоод байгаан биш үү?. Хэт их сэхээтнүүдтэй болохоор хэнд ч энэ сонин биш болж байгаан.
hi
Баярлалаа. Их гоё сургаал байна.
Өчигдөр чи сургуулиа төгсөөд
Өнөөдөр чи хөгжихөө зогсоовол
Маргааш чи боловсролгүй хүн... гэж ах маань захидгиймаа. Урагшаа найзаа
Өнөөдөр чи хөгжихөө зогсоовол
Маргааш чи боловсролгүй хүн... гэж ах маань захидгиймаа. Урагшаа найзаа
Бичсэн: Хүслийнжигүүр
цаг: 15:25, 2008-03-05 | Холбоос | |
tiimee
hiih zyil todorhoi bhad tsag hugatsaa ch bagadna
Сэтгэгдэл бичих
нэээрээ завгүй байх сайхааан
Гүй ээ тэр урлагын сургуулынхан дүрслэхийнхэн л дэээ төгсөхдөө архичин болоод төгсөх нь эээ тэгээд тэр уудаг архи нь нөгөө 1000н архи!! Яана аа!! Хайран эрүүл мэнд бие хаа..
би л өмнөөс нь харамсаад үхэх нь !!!
Гадагшаа сургуульд явуулдаг тэр уралдаант шалгалт хэр үнэн байдгийг мэдэхгүй юм гэхдээ нилээн олон хүүхдийг тэгж сургуульд сургаад буцаагаад аваачвал!! Манай сургалт ч гэж бас хэцүү шд! бараг таслахгүй хэрнээ толгой байхгүй бол за за тасладаггүй сайн хүүхэд бас охидууд ихтэй бол нөгөө ганц нэг эрэгтэй хүүхдүүд шийд од дүн мүн бол бэлэн ийм юм гэж юу байхав дээ
хөдөө сууж байгаа аав ээж нь охиноо хүүгээ их л эрдэм номтой хүн болж байгаа гэж бодоол хамаг байдгаа өгч явуулаад байдаг нөгөөгийнх нь сурч байгаа гэж ирсэн мөнгөөө үрчээд хичээлэээ таслаад тасалдгүймаа гэхэд амьдрахын төлөө ямар ч хичээл зүтгэл гаргахгүй бүх юм нь бэлэн байхаар чиний бичсэн шиг гөлгөр толгой руу нь юу ч ордгүй болчдог юм шиг!
Хүмүүс оютны амьдрал сайхан гэдэг дээ миний хувьд бол тийм биш ээ нээх ч муухай биш л дээ гэхдээ оютныхаас илүү 10 жилд байх үе л сайхан байсан гэж санагддийн