Миний блог
hun uuruu uurtuu shudarga bh heregtei!!!! ene bol minii uuriin uria!!! ene uriag demjij bgaa bol!!!
2007-04-20
Хүн

Хүн гэж... юу ч гэмээр юм бэ дээ. Нэг бодлын зоригтой, ухаантай ч нэг бодлын өрөвдиөөр хөөрхийлөлтэй юмаа. Амархан юманд баярлаж амархан гомдож ер нь л сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. -Оюутан байхад 6 - н жилийн өмнө л юм байна. Би их л хатуу хүн шиг санагддаг байлаа. найз нар маань ч гэсэн намайг шулуун шударга, хийх гэсэн юмаа хийчихдэг, хэнээс айдаггүй гээд л бас маш зөрүүд гэдэг, харин хөвгүүд маань намайг чиний сэтгэлийг хайлуулна гэвэл эхлээд чулуу хайлуулчихаад дараа чинийхийг хайлуулна, бас мөсөн зүрхтэй ч гэдэг байсан. тиймдээ ч би оюутан байх хугацаандаа нэг ч хүнтэй дотно харицаатай байгаагүй юм. ядаж байхад ангийнхаа хөвгүүдтэй(3 охин, 6-н банди нийлдэг байлаа)маш дотно найзууд болохоор хөндлөнгийн хүмүүс бид нарыг хоорондоо үерхдэг гэж бодоод бид 3-т ойртож халдаж чадахгүй байсаар оюутан цаг минь өнгөрсөн дөө.

- харин одоо би гэдэг хүн өөр болжээ. уйлдаг болсон, бас хүн өрөвддөг, бас хүнд сайн болоод түүндээ хаягдаж үзсэн. их юм болсон байгаа биз.

- гэхдээ би өөрийгөө азтай бас жаргалтай амьдарч байна гэж боддог.

90 - ээд оны үеэр юм байна даа. улс ороноо дагаад хүмүүсийн амьдрал их өөрчлөлтөнд орсон үе. би тэр үед дөнгөж 8 настай 1-р ангийн сурагч байсан. Тэр үед манайх гэдэг айл сайхан айл байлаа. ээж маань Орос, хятад явж наймаа хийдэг наймаанаасаа овоо ч ашигтай абйдаг байсан байх. эмээ маань ээжийн авчирсан юмыг зарж мөнгө болгодог байсан. би ч яахав авчирсан юмыг нь идээд хэрэглээд л сууж байдаг нас шүү дээ. харин 3-р ангид орсон хойноо эмээтэй нийлж талх авч зардаг байлаа. Бас хажуугаар нь ээжийн авчирсан спиртыг устай холиод шилэнд хийгээд архи гээд зардаг байсан юм. Нэг өдөр эмээ бид 2 талхаа зараад сууж байтал нэг хүн ирээд архи авья гэлээ. тэр үед цагдаа нараас нуугдаж зардаг байсан. тэгээд архи өгөөд нөгөө хүн мөөнь боодолтой улаан 10төгрөг өгчихөөд гүйгээд явлаа. эмээ бид 2 дэлгүүр ороод юм авах гээд мөнгөнийхээ боолтыг нь задалтал 2 талд нь 10төгрөг дунд нь дандаа 1 төгрөг хйисэн байсан юм даа. ингэж нэг хулхидээлсан юм.      

би ер нь өөрийгөө их юм үзсэн гэж боддог шүү. гэхдээ ухаантай ээжийнхээ ачаар хойд эцгийн хатуу гараар хүмүүжээгүй, бас хэнд ч зодуулж байгаагүй ч гэсэн амьдрал гэдэг чухам юу байдаг, тэр амьдралыг яаж зохицуулах уу гэдгийг өөрийн өнгөрүүлсэн 23 жилийн турш мэдэж авсан юм. Би хааяа өөрийнхөө өнгөрсөн амьдралыг эргэж боддог. тэгж бодох тусам би өөрөө өөртөө би цаашдаа сайхан амьдарч хүмүүст ямар нэгэн тустай юм хийх болно гэж хэлдэг.

Би бурханд итгэдэг. гэхдээ янз янзын шашины бурхан биш. . Зүгээр л өөрөө өөртөө өөрийн гэсэн бурхан бий болгосон юм. бурханд залбирч гуйхдаа энэ дэлхийн бүх хүмүүсийг ухаалаг, эрдэм номтой хэнд ч муу санадаггүй, зөвхөн зөв зүйл бодож буруу бүхнийг зөв талаас харж байхад туслаач гэж гуйдаг.  Би бүх хүмүүсийг муу санаагүйь зөвөөр бодож байгаасай гэж боддог. би өөрөө ч гэсэн зөвөөр бодож зөв зүйл хийхийг хичээдэг. хүн хичээх юм болдог юм шигээ.... 

Манайхан хичээцгээе!!!! гэхдээ Өөрөө өөртөө үнэнч байж өөрийгөө битгий хуураарай....

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
нээрээ сэтгэлээсээ гоё бичих юмаа. Бас адилхан санагдчихлаа мартчихсан байжээ...
Би ч бас дүү нартайгаа ундаа, талх зардаг л байлаа. Одоо бодоход гоё байжээ. ер нь л бидний үеийнхэн ихэнх нь ямар нэгэн байдлаар амьдралтай нэлээн үзэлцсэн хүмүүс байдаг байхаа.
Би ч бас өөрийн бурхантай, бас заримдаа бүүр хүнд юм тулгарахаар нь Цээжин дээрээ загалмай зурж амин гээд, нүүрээ арчиж аллах акбар гээд, алга хавсраад ум мани бадми хум гэчихдгийн Wink
Нээрээ түрүүний тэр найзууд байх талаар яг адилхан юм байна лээ. Хэзээ нэгэн өдөр хэн нэг нь эр хүний нүдээр, эсвэл нөгөө нь эмэгтэй хүний нүдээр хардаг юм байлээ Sad Зөндөө олон эмэгтэй найзууд байсан дандаа л холион бантангаар дууссан даа... Sad Ямар нэгэн байдлаар тиймэрхүү зүйл илрэнгүүт тэгээл аяндаа уулзахаа боличихдог.. Нөхөртэй болоод бас нэг нь өөрчлөгдөж байсан юм байна. Харин одоо нэг найзынхаа эхнэрээс бусадтай нь бүүр тасарсан даа.. Яагаад ч юм угаасаа уулзаад ч сэтгэлээ нээж юм ярьж, зүгээр найз гэж бодож чадахаа больчихдог... Уг нь эрэгтэй найзуудаас илүүтэй заримдаа эмэгтэй хүнтэй сэтгэлээ нээж ярилцмаар болдог л юм...
Бичсэн: xvv цаг: 16:33, 2007-05-05 | Холбоос | |


Сэтгэгдэл
Тийм ээ бүгдээрээ хичээж амьдарцгаая. ДЭМ ДЭМЭНДЭЭ, ДЭЭС Э
Бичсэн: 300-н блог цаг: 20:46, 2007-05-04 | Холбоос | |


Сэтгэгдэл
Бурханд залбирч гуйхдаа энэ дэлхийн бүх хүмүүсийг ухаалаг, эрдэм номтой хэнд ч муу санадаггүй, зөвхөн зөв зүйл бодож буруу бүхнийг зөв талаас харж байхад туслаач гэж гуйдаг. Би бүх хүмүүсийг муу санаагүйь зөвөөр бодож байгаасай гэж боддог. би өөрөө ч гэсэн зөвөөр бодож зөв зүйл хийхийг хичээдэг. хүн хичээх юм болдог юм шигээ....

Манайхан хичээцгээе!!!! гэхдээ Өөрөө өөртөө үнэнч байж өөрийгөө битгий хуураарай....

Үнэхээр тийм шүү. Бид бүгдээрээ зөвөөр бодож зөв зүйлийг хийхийн төлөө хичээх хэрэгтэй юм шигээ.
Бичсэн: Uunee цаг: 18:27, 2007-05-04 | Холбоос | |


өөрөө өөртөө үнэнч байна гэдэг хамгийн чухал юм шиг...бусад хүмүүсийг хуурлаа ч, өөрөөсөө хэзээ ч зугтаж чадахгүй...

Зассан: lazulum хэзээ: 2007-5-4 02:11
Бичсэн: lazulum цаг: 15:10, 2007-05-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax