Миний блог
hun uuruu uurtuu shudarga bh heregtei!!!! ene bol minii uuriin uria!!! ene uriag demjij bgaa bol!!!
2008-03-20
Ливериж хөшүүргийн хүч
С.Р Ковигийн "Бүтээлч хүмүүсийн 7 чадамж" номноос сэдэвлэв.

Чадамж1,  Санаачлагыг гартаа авагч бай. Санаачлагыг гартаа аварч байна гэдэг нь өөрийн зан байдлаа хариуцлагаа ухамсарлаж, нөхцөл байдал, орчин, сэтгэл санааны байдлаас үл хамааран өөрийн үнэт зүйлс, зарчмууд дээр тулгуурлан сонголтуудаа хийхийг хэлнэ. Санаачлагыг гартаа авагч нар өөрчлөлтийг өдөөгч, бусдад түгээгч нар байдаг.  Тэд аливаа  нэг хүчин зүйлсийн золиос , дуулгавартай дагагч, бусдыг буруутгагч байхыг хүсдэггүй. Тэд орчныхоо бүтээлч хүч нь байдаг бөгөөд энэ нь хүмүүнйи амьдралдаа хийх хамгийн чухал шийдвэр юм.
Чадамж2, Эхлэхдээ үр дүнгээ мэдэр. Аливаа нэг зүйл 2 удаа бүтээгддэг. Эхлээд оюун ухаанд, дараа нь бодитоор. Ямар нэгэн төслийн зорилго, үр дүнг оюун ухаандаа бүтээж харсанаар хувь хүн, гэр бүл, хамран зүтгэгчид болон байгууллагууд өөрийн ирээдүйнхээ дүр зургийг гаргадаг. Эрхэм зорилгоо бий болгох нь манлайлалын үндэс юм.
Чадамж3, Хамгийн чухалаа хамгийн түрүүнд тавь. Бидний орчинд үүсэж байгаа тулгамдсан асуудлууд, өөрчлөлтүүд биднээс амьдралаа авч явах шинэлэг аргуудыг байнга шаарддаг. "Зөвхөн хурдан, махруу, ухаалаг, их ажиллаад бай" гэсэн онол үеэ өнгөрөөжээ. Амьдралынхаа хамгийн чухал зүйлсэд анхаарлаа түлхүү хандуулснаар бидний зорилгодоо хүрэх аянд дөхөм болно.
Чадамж4, Хэн хэнд нь хожоотой байхыг бод. Энэ чадамж нь хүмүүс хоорондын үйлдлийн харилцаа хожоотой байх, бие биенээ хүндэтгэх харилцааны зарчим дээр тулгуурласан юм. Хэн хэнд нь хожоотой байхыг бодох нь зөрчлийг шийдвэрлэхийг өдөөж, хүмүүст харилцан ашигтай шийдлүүдийг олоход тустай. Энэ нь мэдээлэл, хүч, алдар, мөн үр өгөөжөө хуваалцах урлаг юм.
Чадамж5, Эхлээд бусдыг ойлгохыг хичээ, дараа нь өөрийгөө ойлгуулахыг завд. Хэрэв бид бусадтай жинхэнэ харицаанд орж, нөхөрлөлийг бий болгоё гэвэл тэднийг ойлгохыг хичээх хэрэгтэй.  Тэгсэнээр тэд илүү  нээлттэй болно.  Бусдыг  ойлгоход  нинжин  сэтгэл , харин бусдад өөрийгөө ойлгуулахад зориг шаардлагатай. үр дүн гэдэг дээрх 2-н дэнс.
Чадамж6, Синергийг бий болгох. Синерги нь биднийг нээлттэй болгож, хүмүүс хоорондын харилцааг бүтээлч дээд түвшинд аваачдаг. Синергээр бол 1+1 тэнцүү 8, 16 бүр магадгүй 1600 байж болно. үр дүн, сэтгэл ханамжийг маань нэмэх хязгааргүй боломжийг бидэнд олгоно.
Чадамж7, Хөрөөгөө ирлэ. Өөөрсдийн чадваруудаа цааш хөгжүүлэх эрч хүчийг энэ чадамжаас олж авна.


ёо ёо гар өвдчихлөө.
Сэтгэгдэл:


миа
Бичсэн: Зочин цаг: 17:22, 2011-04-08 | Холбоос | |


тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 17:17, 2011-04-08 | Холбоос | |


Зүгээр
Зүгээр л юм, хэрэгтэй л юм.
Бичсэн: Зочин цаг: 19:59, 2008-04-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax