Миний блог
hun uuruu uurtuu shudarga bh heregtei!!!! ene bol minii uuriin uria!!! ene uriag demjij bgaa bol!!!
2008-02-21
Хүмүүс минь яавал зөв амьдрах вэ!!!
Хавид бичээгүй юм байна.

----Өглөө ажилдаа гарах гэж байтал нэг танидаг хүн маань орж ирлээ. Их л санаа зовсон байртай. Улсаас мөнгө өгөх гэнэ гэхдээ Оюу толгойгоос хувь ноогдох юм гэнэ. Хүн бүрт биш харин өрх бүрт өгөх юм байна. Энэ мөнгийг өгчихөөд юмны айхтар нэмэгдэнэ бас яг л 20-р тогтоол шиг болно гээд л янзан бүрийн юм ярилаа. Магадгүй үнэний ортой байж магадгүй л дээ. Гэхдээ энэ дээд  түшээд маань арай  л биш юмаа.  Учраа мэдэхгүй нялх  хүүхдүүдийг чихрээр хуурах гэж байгаа  юм шиг л ... Заримдаа бодохоор бөөлжис  хүрэх  юм. Бид нар өгсөн чихрийг нь авсаар байгаад бүүр даварчихсан байна ш дээ.Төрийн минь хишиг гээд л... Энэ хөл толгой нь олдохгүй нийгэмд яаж амьдармаар юм бэ дээ.

Өчигдөр нэг танидаг ахтайгаа чатлаад... тэгсэн чинь надад зөвлөгөө өгч байна. хүнд өөрт нь дургүй байгагаа ил гаргах хэрэггүй гэнээ. тэгэхээр нь би тэгээд худлаа царайлаад явах юмуу гэсэн чинь хичнээн дургүй байсан инээгээд л явж бай. Худлаа царайлж чадахгүй бол амжилтанд хүрч чадахгүй шүү гэхийн...   Нэг бодоход үнэн ч юм шиг. гэхдээ л бүгд ингэж боддог болчихвол бүх л зүйл худал хуурмагаар дүүрнэ биз дээ.  Аймар юмаа.  Хүмүүс нэг нэгэндээ итгэхгүй нэг нэгээ хуурч байна гэхээр аймшигтай!!!! Би энд хичнээн бачуураад бухимдаад энэ бүх худал хуурмагийг болиулж чадахгүй харамсалтай гэхдээ би заримдаа өөрийгөө Баатар мэт төсөөлж бүгдийг ухааруулах хүч надад бий болоосой гэж боддогын... инээдтэй санагдах л байх л даа гэхдээ л...
---- Үнэнэндээ би нэг их сайхан жигдэрсэн амьпралтай биш. Өөрийхөө бэрхшээлийг өөр нэгэнтэй харицуулахад өчүүхэн жоохон юм байгаа байх гэж боддог. Ингэж боддог болохоор одоог хүртэл өөрийнхөө хүчээр явж байна. Заримдаа эмээ өвөө аав ээж маань арай жоохон шуналтай эд хөрөнгө хадгалж мэддэг байсан бол би одоо ингээд өнөөдрийн хоол маргаашийн хоол гээд өөр бусад юмыг авах биш мөрөөдөөд явахгүй л байсан байх. гэхдээ би одоогийн амьдралдаа харамсдаггүй юмаа. яагаад ч юм би азтай. надад хэн бүхэнд дутагдаад байгаа  шударга зоригтой хөдөлмөрч зан байдаг гэж боддоггийн. би онгироо байна уу. хэ хэ
----Одоо би айлийн хажуу өрөөнд амьдарч гэрийнхнийгээ ганцаараа тэжээдэг ч би өөрийхөө ирээдүйг маш сайхнаар боддог шүү.  Би  хэн нэгэщн баян эрх мэдэлтэй  хүний  нууц  амраг нь болоогүй , баян байртай машинтай залуу хайж баар саванд ордоггүй. Ийм ч болохоор найзууд маань надад хайртай намайг хүндэлдэг байх л даа. гэрийхэн маань ч гэсэн.
Яахав хааяа хэн нэг нь намайг жоохон л дэмжээд өгөөсэй гэж боддог ч би өөрөө бүгдийг хийдэг зохицуулдаг. хийх ч болно бүтээх ч болно.

---- за за баахан л чухал чухал юм биччихлээ. гэхдээ энэ бүгд миний дотор байдаг л зүйлс.
Сэтгэгдэл:


хайртай
Бичсэн: Зочин цаг: 23:42, 2009-11-28 | Холбоос | |


Баярлалаа! надтай адил бодолтой хүмүүс байдагт. Би ихэнхдээ л өөрийн үзэл бодлоо хэн бүрт хэлээд байдаггүй л дээ. Ойлгох хүмүүс байна ойлгохгүй нь ч байгаа. Харин бичих дуртай. Бичгээр би өөрийн бодсон санасанаа нэгд нэгэнгүй хэлэхийг оролддог.
Бичсэн: aaaaluz цаг: 12:01, 2008-02-22 | Холбоос | |


Буруу солгой нийгэмд зөв тэмцэх учираа нэг л олохгүй л явна. Гэртээ суухад л (ганцаардаж суухад) миний хэмээх этгээд ертөнц надад тайтгарал авчирдаг. Гадаа гармагц л утгагүй эрч хүч, уйгагүй зусардалт, увиагүй зорилгоор дүүрсэн аймшигтай нийгэм тосч, түүнд уусан оддог. Чамтай би адил . Гэхдээ надад, чамд байгаа шиг тэр эрч хүч нь сэтгэл зүрхнээс гардаггүй нь харамсалтай.
Бичсэн: lobe22 цаг: 19:36, 2008-02-21 | Холбоос | |


Яагаад ч юм уншихад гоё санагдлаа.......чи шүү
Яагаад ч юм миний бодож явдаг юмнуудыг боддог юм байна надтай их ойролцоо узэлтэй юм аа энэ амьдралаас илуу сайханыг хусээгуй нэг л даруу happy
ийм хун олон байгаасай л гэж хусэх байна даа амжилт хусье big hug
Бичсэн: A5GIRL цаг: 17:16, 2008-02-21 | Холбоос | |


дуугүй амьдрах бишээ тэмцэж амьдарвал зөв амьдарна шд.гэхдээ зөв харж тэмцэх хэрэгтэй
Бичсэн: shine цаг: 17:09, 2008-02-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax